top of page
Elegant Abstract Background

Бидний тухай

Гарааны болон Жижиг дунд бизнес хөрөнгө оруулалтын арга зүй хөгжүүлэгч, зөвлөх үйлчилгээний компани

Үндсэн үйл ажиллагаа

 

Компанийнхаа тухай мундаг мундаг юм бичих гэсэн зүрхлэхгүй л байна. Үнэндээ Кайнд оф гарааны л компани шд. Employee Promotion Matrix-д ажилтнуудын эго хэтэрч, чадамж нь хангалтгүй байх үед “хасах хэрэгтэй” (weed-out) гэж зөвлөдөг. Пиар нь үнэ цэнээсээ давчихсан weed-out хийх хэрэгтэй компаниудын нэг болмооргүй л байна. 

 

Жижиг дунд бизнес дэх хөрөнгө оруулалтыг бодит өгөөжтэй болгохын тулд  өөрсдийн мэдлэг туршлага, судалгааны үр дүнд бий болсон шийдлүүдээр хөгжүүлж, нэвтрүүлэхээр хичээж явна. 

 

Сүүлийн нэг жилийн хугацаанд нэр бүхий хөрөнгө оруулагчид, компаниудтай ажиллалаа. Нууцлалтай болохоор олон нийтэд зарлах боломжгүй. Ямартай ч хөрөнгө оруулагчид маань алдагдалтай бизнесээсээ “2х” хийн гарч, үүсгэн байгуулагчид бизнесээсээ анх удаа бодит ашиг хүртсэн. Компаниудын хувьд ашгийн хэмжээ нь 13 нэгж хувиар өссөн, сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаа ашигтай ажилласан гэх мэт амжилтуудыг үзүүллээ. Энэ бүхэн харилцагчидтайгаа нягт ажилласны үр дүн хэдий ч бид стратегийн хувьд бид манлайлал хийсэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тодруулбал бид маркетинг борлуулалт гэхээсээ илүү, бизнес моделийн өөрчлөлт санал болгож, хэрэгжүүлсэн юм. 

336264510_985217265717265_4507106177372086490_n (1).jpg

Үүсгэн байгуулагч: Б.Жавхлан

“Бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагааны дүн шинжилгээ”, “Хөрөнгө оруулагчийн өмнө хариуцлага хүлээх чадамжийн дүн шинжилгээ”, “Хувьцаа эзэмшигчдийн өгөөжийн загвар”, “Компаниудын өсөлтийн хэв маяг” гэх мэт. Ганцхан Монголд тохирох хэдий ч зөвхөн бидэнд байдаг арга зүй. Аль аль нь урт хугацааны судалгаа, практик туршлага, амжилт ба эрсдэлийн үр дүнд бий болжээ. Эдгээр арга зүйнүүд биднийг бусдаас ялгаруулдаг. Өдгөө жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр бид номер нэг гээд хэлчихвэл хэтийдсэн хэрэг болох биз. Гэхдээ л бидний үйлчилгээ үнэ цэнийн хувьд expected түвшнээс augmented түвшинд хүрсэн гэж итгэлтэйгээр хэлж чадна. Potential гээд хэлчихвэл хөгжүүлэлт зогсчих байх. 

 

TIV

 

Дан ганц ур чадвар нь процесс ба туршлагагүйгээр бодит үр нөлөө үзүүлэх боломжгүй. Түүнчлэн сонирхолтой санаачилгууд ашиг олохгүйгээр хэрэгжих боломжгүй. Ингээд бид TIV загварыг хэрэгжүүлж эхэлсэн. TIV бол гарааны болон жижиг дунд бизнесүүдэд хувьцаа эзэмшиж, түүнийг хөгжүүлэх замаар хувьцаа эзэмшигчидэд бодит үр өгөөж өгөх зорилготой төсөл юм. 

 

Эхэлснээсээ хойш дотоод гадаадад бүртгэлтэй, хэд хэдэн “бүтэлгүй” компанид бага хувьцаа, бас хувьцааны эрх эзэмшдэг болж амжлаа. “Бүтэлгүй” гэснээ үргэлжлүүлээд нэр усыг нь дурьдчихвал зарим нь биднийг боож алах байх. “Эд нар ер нь хэзээ лаг болж бид нарыг гийгүүлэх бол?” гэж заримдаа боддог. Төлөвлөгөө ёсоор бол нар харахгүй хэсэг хугацаа өнгөрнө. Гэхдээ итгэл үнэмшил бий. 

 

Одоо эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх, өсөлтийн нөхцөлийг хангах, бодит мөнгөн урсгалтай болгох нь бидний богино хугацааны зорилт бас сорилт. Энэ зорилгыг хэрэгжүүлсний дараа гарааны болон жижиг дунд бизнес сонирхдог хөрөнгө оруулагчдад тун онцгой саналыг тавина даа. 

 

Legacy

 

Өөрдийгөө visionary компани гэж үздэг гол шалтгаан нь бид дунд хугацааны зорилго, төлөвлөлтдөө өндөр ач холбогдол өгч, алдаа оноогоо дүгнэн дараагийн шийдлүүдээ боловсруулна. Гэсэн ч энэ бүхэн бидний хэн хэнийх нь хувьд хангалтгүй байдаг байлаа. Нэг л өдөр “Бид ер нь энэ нийгэмд юу үлдээх вэ?” гэж бодож эхэлсэн юм. 

 

Гурван талын байр суурь, олон төрлийн өнцөг холилдсон хэлэлцүүлэг өрнөсөөр бидэнд гурван зарчим байдгаа өөрсдөө олж мэдлээ. Үүнд: 

 

  1. Хөрөнгө оруулалт дэмжлэг биш, энэ бол мэргэжийн үйл ажиллагаа юм. 

  2. Сайн хүн байх нь хувь хүний зан төлөвтэй холбоотой бол итгэлтэй хүн байх нь хууль, зохицуулалт, процессийн асуудал байдаг. 

  3. Мэргэжлийн байх гэдэг бол аливаа ажлыг мэдлэг, туршлага, ур чадвар шингэсэн процессоор удирдан явуулж, үр дүнгээ хууль, зарчмын өмнө хамгаалах чадвар юм. 

 

Энэ гурван хандлага дутагддагаас л Монголд хөрөнгө оруулалтаас гадна олон төрлийн хамтын ажиллагааны хэлцлүүд амжилтгүй болж, өөрсдийгөө “багаар ажиллах чадваргүй” гэж томъёолсон. Мэдээж энэ бүхнийг засч сайжруулах шаардлагатай. 

 

Тиймээс бид өөрсдийнхөө үлдээхийг хүссэн Legacy-г “Хөрөнгө оруулалтын харилцаагаар дамжуулан бизнесүүдэд мэргэжлийн чиг баримжаа суулгана” гэж томъёолсон билээ. 

 

Ингээд л хийх, сурах, хөгжүүлэх зүйлс маань нилээд нэмэгдсэн юм. Дашрамд дурдахад Үйл ажиллагаа суурьтай компани богино, алсын хараа суурьтай компани дунд, Legacy суурьтай компани урт настай байдаг тухай олон зөвлөмж бий. 

 

Баг

 

Үүсгэн байгуулагч миний бие нь анх компаниа байгуулахдаа л “сонирхогчидтой хамтарч ажиллахгүй” гэж шийдсэн. Энэ зорилгодоо хүрэх гэж тодорхой туршлага, ур чадвартай, хариуцлага хүлээх чадамжтай, тогтвортой, үр нөлөөтэй ажлуудад дур сонирхолтой хүмүүсийг хайсаар, Ж.Алтангэрэл, Г.Тэгшжаргал нарыг багтаа нэгтгэсэн. 

 

Ж.Алтангэрэл нь том компаниуд, сангуудад удирдах ажил хийдгийн хувьд корпорэйт стилийнх. Харин Г.Тэгшжаргал нь эрх чөлөөг эрхэмлэгч. Бүгдээрээ л өөр өөрийн зам мөр, амьдралын хэв маяг, үнэт зүйлтэй. Гэхдээ эдгээрээс үл хамааран бизнес загварын анхны санаачилгыг өнөөдрийг түвшинд хүргэж, үйлчлүүлэгчдээсээ сайн үнэлгээ авахад Алтангэрэл, Тэгшжаргал нарын мэдлэг, дадлага, хандлага, ур чадвар үнэмлэхүй нөлөөтэй.


 

Төгсгөлд нь...

Гарааны болон жижиг дунд бизнесийн орчинд ажилладгийн хувьд том зах зээл, сонирхолтой санаачилгуудын тухай өдөр бүр л сонсдог. Харамсалтай нь бодит амьдрал дээр хэрэгжсэн нь цөөхөн. Эцэст нь юу ч сонссон бай “Чи чадах уу?” гэдэг асуултанд хариулт хайдаг болсон. 

 

Өөрсдөөсөө асуусан энэ асуултын хариултын үр дүнд бидний хөгжүүлсэн арга зүй, процесс хөгжсөн. Төгс гэж хэлэхгүй ч хүнд амлах хэмжээнд хүрчээ. Хөрөнгө оруулалтын хэлцлийн бусад төрлийн хэлцлээс ялгагдах нэг онцлог нь хэлцлийн үед хэлсэн бүх үгэндээ хэлцлийн дараа хариуцлага зайлшгүй хүлээхэд оршдог. Худлаа ярих боломжгүй, бас аргагүй. Тиймээс бидэнд алдаа, онооныхоо алийг нь ч нуудаггүй. Худлаа хэлчихээд түүнийгээ хамгаалах гэж стресстэж ажиллах нь бидний хэн хэнийх нь арга барил биш. 

 

Гэрэл байгаа бол сүүдэр байгаа. Алдаа оноо, амжилт бүтэлгүйтлийн дундуур хөгжиж байгаа гарааны компани. Өдөр ирэх бүр суралцаж, өөрсдийн Business intelligence-г бүтээж яваа. Шулуун биш ч хэрэгжиж яваа алсын хараа, үлдээхийг хүссэн өв ажлыг маань улам бүр утга учиртай болгодог. Хэзээ нэгэн өдөр гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцаа мэргэжлийн түвшинд хүрэхэд тэр замналд Truthlize гэдэг нэр тод бичигдэх ёстой. Тэр хүртэлх зам амаргүй ч буцах аргагүй. 

 

Ромыг нэг өдөр бариагүй гэдэг дээ. :)

bottom of page