top of page
Black Fabric

Truthlize-ийн консепци

Thuthlize-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний консепци нь гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцаанд мэргэжлийн үйл ажиллагааны чиг баримжааг суулгах замаар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд бодит өгөөж хүртэх, эрсдэлээс хамгаалах юм.

Консепци

Санаачилга: Truthlize-ийн үүсгэн байгуулагч нь одоогоос дөрвөн жилийн өмнө бид хоёр жижиг бизнест хөрөнгө оруулалт хийж байсан. Багагүй хугацаанд олон компаниудын санхүүжилтын төслүүдэд ажиллаж байсан ч өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, бизнесийг хөрөнгө оруулагчийн талаас харсан анхны тохиолдлууд юм. Ковидын хүнд үеийг даван туулж, тэдгээр бизнесүүдийн бодит үнэлгээ богино хугацаанд 460% хүртэл өсч хөгжсөн ч бид бодит өгөөж хүртэж чадаагүй. Дээрхи үйл явдал нь жижиг дунд бизнес дэх хөрөнгө оруулалтын харилцааг судлах анхны шалтгаан болж байв. Тэрээр хөрөнгө оруулагчдын өгөөж хүртдэггүй шалтгааныг судлахаар хөрөнгө оруулагчидтай ярилцлага, анкет, фокус группын аргаар бичил судалгааны ажил хийжээ. 

Хөрөнгө оруулагчдын асуудал

Хөрөнгө оруулагчдын өгөөж хүртдэггүй хамгийн түгээмэл шалтгаан нь “Компани болон хөрөнгө оруулагч нарын хоорондын харилцааны асуудал” байдаг ба компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд 5 бүлэг 15 асуудал үл ойлголцол үүсгэх явдал түгээмэл байна. Эдгээр үл ойлголцлууд нь гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулагчдыг санхүү, нэр хүнд, цаг хугацааны алдагдалд оруулж байна. 

Шийдэл: Энэхүү асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хууль болон хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжлийн баг бүрдүүлэн шийдлүүд хайж, Truthlize-н үйлчилгээ, үйл ажиллагааны консепцийг боловсруулсан. Томъёолбол: "Бид гарааны болон жижиг дунд бизнесийн хөрөнгө оруулалтын харилцаанд мэргэжлийн үйл ажиллагааны чиг баримжааг суулгах замаар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд бодит өгөөж хүртэх, эрсдэлээс хамгаалагдах боломжийг бүрдүүлэх, үүний тулд хөрөнгө оруулалтыг хэлцлээс эхлэн гарах стратеги хэрэгжүүлэх хүртэл бүхий л үйл ажиллагаанд мэргэжлийн арга зүйн дэмжлэгээр хангах юм."

Энэхүү консепцийн дагуу шийдлүүд хайсны үр дүнд дараах арга зүйнүүдийг хөгжүүлсэн.

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Хөрөнгө оруулалтын хэлцлийн 31 хүчин зүйл бүхий гол нөхцөлийн загвар

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Бизнес хөгжүүлэлтийн үндсэн чиглэл боловсруулах 5+1 хөтөлбөр

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Жижиг дунд компанийн гинжин хэлхээний үнэлгээ

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх чадамжийн дүн шинжилгээ

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Хувьцаа эзэмшигчдийн өгөөжийн загвар

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Компанийн санхүүгийн шинжилгээ, тогтвортой байдал ба дампуурлын магадлалын үнэлгээ

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Бизнес хөгжүүлэлтийн чадамжийн дүн шинжилгээ

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Компанийн санхүүжилт ба орлогын харьцааны зохистой загвар

360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg
360_F_511678558_REW9ibpPZiZxNL4V2GnFnOBLRKL55B1J_edited.jpg

Жижиг дунд бизнесийн төслийн хялбаршуулсан загвар

Үр дүн ба Үнэ цэнэ

hemjee_edited.jpg
Хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэнэ. 
“Трютлайз”-ийн арга зүй нь компанийн үнэлгээг өсгөх, засаглалыг сайжруулах, компанийг хөгжлийн дараагийн шатанд гаргахад бодит үр нөлөө үзүүлж чадамжтай.
hemjee_edited.jpg
Эрсдэлээс хамгаалагдана. 
“Трютлайз”-ийн хөрөнгө оруулалтын процесс, хөрөнгө оруулагчдыг төлөөлөх үйл ажиллагаа нь хөрөнгө оруулагч, компани хоорондын үл ойлголцлоос сэргийлсэн ба үйл ажиллагааны явцад үүсч болох үл тохирлыг цаг тухайд мэдээлэх боломжтой.
hemjee_edited.jpg
Цаг хугацаа
хэмнэнэ. 
Бизнест зохистой байдлаар оролцох, мэдээлэл дамжуулах, хяналт мониторинг хийх тодорхой шийдлүүд, компаниудын мэдээллийн сан, хөрөнгө оруулагчийг тухайн бизнест оролцох цагийг хэмнэх боломжийг олгодог.

Бид консепци, хөгжүүлсэн арга зүй, тэдгээрийн үр дүнг дараах хоёр үйлчилгээгээр дамжуулан хөрөнгө оруулагчдад хүргэж байна. 

transfer-money.png

Truthlize consulting

Гарааны болон жижиг дунд бизнест санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа, эсвэл хийсэн хөрөнгө оруулагчдад бодит өгөөж өгөх зорилготой үйлчилгээ

transfer-money.png

Хөрөнгө удирдлага

Гарааны болон жижиг дунд бизнест хөрөнгө оруулалтын багц эсвэл үүсгэх, түүнийг удирдах, бодит өгөөж хүртэхэд зориулагдсан үйлчилгээний багц юм.

bottom of page