top of page
Elegant Abstract Background

Truthlize Investment Vehicle

"Truthlize Investment Vehicle (TIV)" бол Truthlize-н бизнес моделийн гол онцлог бөгөөд салшгүй хэсэг юм. TIV нь хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нэг компанид төвлөрүүлж, олон бизнесүүдэд хуваан байршуулж, портфель дох компаниудад хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулалтын нэг бодлого баримталдаг бие даасан бүтэц юм.


TIV-г байгуулснаар компаниудад хөрөнгө оруулагчдын төлөөлсөн ганцхан этгээдтэй, Компанийн засаглалын кодексийн зарчимд тулгуурласан зохистой оролцоогоор хамтарч ажилладаг.


TIV нь хөрөнгө оруулагчдын хувьд дараах ач холбогдолтой. Үүнд:


  1. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хэмжээнээс үл хамааран хөрөнгөө олон бизнест хуваан байршуулах боломжтой.

  2. Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, портфел менежмент хийх боломж олгодог.

  3. Хөрөнгөө татах, гарах стратегийг хэрэгжүүлэхэд илүү хялбар.

  4. TIV-н менежментийг бие даасан “Truthlize” компани хийдэг тул TIV-ийн үйл ажиллагааны зардал маш бага, мөн ойлгомжтой байдаг.

  5. TIV нь хөрөнгө оруулсан компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны баталсан "Компанийн Засаглалын Кодекс"-ын зарчмуудыг баримтлан үйл ажиллагаанд нь оролцдог.


TIV-н хөрөнгө оруулалтын шийдвэрийг хөрөнгө оруулалтын бодлогод тулгуурлан "Truthlize" ХХК-ийн Хөрөнгө оруулалтын хорооны дүгнэлт, зөвлөмжинд үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг.


TIV нь энгийн болон давуу эрхийн хувьцаатай бөгөөд бүх хөрөнгө оруулагчид эдгээр хувьцааг давхар эзэмшинэ. TIV-н болон портфель компаниудын үйл ажиллагааны улирлын тайланг хувьцааны хэлбэрээс үл хамааран бүх хөрөнгө оруулагчид хүлээн авах боломжтой.




Comments


bottom of page