top of page
Elegant Abstract Background

Корпорэйт үзэл санаа

Ихэнх хүмүүс корпораци гэдэгт олон тэрбум төгрөгийн орлого, том байшин, олон мянган ажилтан, заримдаа олон нийтийн компаниудыг ойлгодог. Гэвч Корпорэйтизм гэдэг бол өөр зүйл. Гэвч “Корпорэйтизм” гэдэг бол компанийн хэмжээнээс үл хамааран хууль дээдлэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгч, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хүлээх чадвартай систем бүтээх тухай ойлголт юм.


Компанийн тогтвортой байдлыг хангах, үүсгэн байгуулагч болон хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс хамгаалах олон төрлийн хандлага байж болох ч "Корпорэйт" үзэл санаа бол 1980-аад оноос хойш хэрэгжиж, батлагдсан загвар юм. Бизнесийн үйл ажиллагаандаа Корпорэйт үзэл санааны тухай ойлголтыг авч ашиглахгүй байх нь хөрөнгө оруулалт болон өсөлтийн боломжоо алдахаас гадна хөрөнгө оруулагч, компани хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа үүсэх боломжгүй гэж хэлж болно. Түүнчлэн "Корпорэйт" үзэл санаа нь хөрөнгө оруулагч болон компаниас гадна байгууллагын бүх түвшний ажилтнуудын ухамсарлах ёстой соёлын ойлголт бөгөөд, хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч, засгийн газар гэх мэт нийгмийн бүхий л оролцогчидтой үр ашигтай харилцах тулгуур зарчим юм.


Байгууллага дахь "Корпорэйт" үзэл санааны үндсэн зорилтууд нь хууль дээдлэх, компанийн сайн засаглал хөгжүүлэх, компанийн соёл төлөвшүүлэх, нийгэм болон бусад хуулийн этгээдүүдтэй харилцан ашигтай хамтарч ажиллах, байгууллагад үр ашигтай менежмент, чадварлаг баг бий болгоход оршдог.




Comments


bottom of page