“Трютлайз”-ийн хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагаа нь компанийн алсын хараа зорилго зорилтод нийцсэн, компаниуд бизнестээ бодит өсөлт авчрахад дэмжлэг үзүүэлх замаар нийгэм эдийн засгийн үр ашиг бий болгох, хөрөнгө оруулагчид болон компаниудын харилцан ашигтай хамтарч ажиллахад чиглэсэн байна.
"Truthlize Investment Vehicle" нь компанийн хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх үндсэн дэд бүтэц байх ба хөрөнгө оруулалтын нийт багцын 70% нь хүнсний салбарын бизнес байхаар төлөвлөж байна. Бид цөөн компанитай үр ашигтай хамтран ажиллах зорилготой. Хөрөнгө оруулалтын хэмжээ, хэлбэр, хугацааны анхдагч саналыг компаниуд өөрсдөө санал болгодог.
Бид хөрөнгө оруулалт хийх компаниуддаа дараах шаардлагыг тавьдаг. Үүнд:
Хүнсний салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, импорт, экспорт эрхлэгч ба ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажилладаг;
Бүтээгдэхүүний борлуулалт эхэлсэн;
Хөгжлийн бизнес төлөвлөгөө, төсөөлөлтэй;
Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ 150 сая төгрөг ба түүнээс дээш;
Компани болон эзэмшигчид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй;
Компаниуд Хүний эрх, хууль дээдлэх зарчим, бидний нэвтрүүлэхээр зорьж буй Корпорэйт үзэл санаа, Тогтвортой өсөлтийн зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн байх;
Компаниуд нь экспортын боломжтой болон инноваци шингэсэн бүтээгдэхүүнтэй бол давуу тал болно.
Ашгийн бус төслүүдийн санхүүжилтын саналыг бид 2021 онд хүлээн авах боломжгүй бөгөөд 2022 онд нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн.
Бид дараах салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнест хөрөнгө оруулалт хийх болон бусад чиглэлээр хамтарч ажиллах боломжгүй болно. Үүнд:
Хатуулаг өндөр (18 градус ба түүнээс дээш) -тэй архи согтууруулах ундаа, бүх төрлийн тамхи үйлдвэрлэл худалдаа;
Уул уурхайн хайгуул ба олборлолт салбар;
Засгийн газрын худалдан авах үйл ажиллагаа (тендер, болон концесс);
Эхэн үеийн гарааны бизнес;
Дайн самуун, терроризмийг санхүүжүүлэх буюу мөнгө угаах үйл ажиллагаа;
Улс төр шашны үйл ажиллагаа;
Цэргийн болон хүүхдийн хөдөлмөр эрхлэлт;
Байгаль орчны эсрэг;
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Тогтвортой хөгжлийн 17 зорилтот үл нийцэх бусад үйл ажиллагаа;
Бид хамтын ажиллагаандаа хүний эрх, хуулийг дээдлэх зарчмыг баримтлах ба бусдыг арьс өнгө, шашин шүтлэг, гарал үүсэл, улс төрийн үзэл баримтлал, бусад төрлийн харилцаа холбоо зэргээр ялгаварлан гадуурхахгүй.
Та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл энд дарна уу.
Бид та бүгдтэй эргэж холбогдох болно.
Comments