top of page

"Спек материалс" ХХК

Хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал

Спек материалс" ХХК

“Спек Материалс” ХХК нь аргал, даавуун хаягдал болон бусад материалаас байгальд ээлтэй аргаар цаас гаргах, түүнийг үйлдвэрлэл болон хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2023 оны I сард байгуулагдсан бөгөөд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлдэг Agripreneurship challenge төсөл зэрэг олон улс болон дотоодын байгууллагуудын зөвлөгөө дэмжлэгтэйгээр аргалын цаасны цехээ амжилттай байгуулж, 2023 оны VI сараас борлуулалт хийж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Мөн бид хөгжлийн үе шатаа төлөвлөж бидний дунд хугацааны бизнес загвар болох Ré Paper studio-г хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч хайж байна.

367351486_3335620053255974_7589859415244618152_n.png

Санал болгогч: 

Спек материалс

T logo wo Inv.png

Зөвлөх:

Truthlize

Speck зөвлөмжүүд.png

Ré Paper studio

Ré Paper studio нь цаасны үйлдвэрлэл болон борлуулалт захиалга, сургалт судалгааны ажлыг нэг дор сонирхолтой байршилд төвлөрүүлэн ажиллах, харилцах хамгийн таатай орчныг бүрдүүлсэн студи юм.  Аргалын цааснаас гадна жинс, хувцас, сарлагийн хөөвөр, кофены үрээр цаас хийх процессийг тогтмолжуулна.

Ré Paper studio нь “Спек материалс” ХХК-ийн 2024-26 оны хоорон дахь үндсэн үйл ажиллагааны бизнес загвар юм. Тус бизнес загвар нь гурван жилийн хугацаанд 700 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллах потенциалтай. Түүнчлэн тус төслийн хүрээнд манай компани ниш зах зээлдээ тэргүүлэгч болох боломжтойгоос гадна масс үйлдвэрлэл, экспорт гэх мэт хөгжлийн дараагийн шатны төлөвлөлтүүдээ гүйцэтгэх боломжтой болно. 

BD Directions Speck Materials_edited.jpg

Хөрөнгө оруулалтын санал

Бид та бүгдийг инновацилаг, шинэлэг, нийгэм эдийн засгийн эерэг нөлөөтэй, байгаль орчинд ээлтэй бизнестээ харилцан ашигтай хамтарч ажиллахыг урьж байна. 

Хөрөнгө оруулах хамгийн чухал таван давуу тал: 

  1. Инновацилаг, шинэлэг, үр ашигтай бүтээгдэхүүн 

  2. Бизнес хөгжүүлэлт, бизнесийн үнэлгээ өсөх бодит потенциалтай.

  3. Зах зээлд танигдаж эхэлж байгаа, борлуулалтын потенциал нь баталгаажсан.

  4. Нийгэм эдийн засгийн өгөөж өндөр

  5. Экспортын боломжтой бүтээгдэхүүн ба технологи

Бид зөвлөх компанийн дэмжлэгтэйгээр хувьцаа эзэмшигчидтэй мэргэжлийн, харилцан ашигтай ажиллаж, эрх ашгийг эн тэргүүнд тавих нөхцөлүүдийг боловсруулсан болно. 

Хөрөнгө оруулалтын танилцуулга

Бизнес төлөвлөгөө

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны нөхцөл

Speck зөвлөмжүүд.png

Нэмэлт мэдээлэл

Та бүхэн хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, холбогдох бичиг баримтуудтай танилцахыг хүсвэл та бидэнд цахим хаягаа илгээнэ үү. 

Бид таны мэдээллийг мэдээлэл илгээхээс өөр зорилгоор ашиглахгүй, мөн гуравдагч этгээдэд задруулахгүй болно. 

Speck зөвлөмжүүд.png

Шаардлагатай холбоосууд

process.png

Процесс ба Зааварчилгаа

process.png

Түгээмэл асуулт хариулт

bidding.png

Санал

өгөх

Холбоо барих

Утас: 88271811, 86005775

bottom of page